Болздог байлаа тэр модны доор...... Бодлогоширдог байлаа тэр модон сандал дээр.... Хамаг байдаг гэгээн дурсамжууд минь..... хайрын дуу гитарын аялгуу минь... хайран сайхан арван наймтууд минь............ Бүгд миний өмнө толгой гудайгаад төмөр сараалжны цаанаас сөнөсөн ертөнц л ........
Харахад ойр хазахад хол гэдэг болж байна даа... Хараал ид...
Тэр цэцэрлэгт залуус шөнөжин суугаал... үүр цайтал хайр дэлгээд... үрэл жимс түүж идээд... үе тэнгийн охин ном уншаад... өвөө нар шатар тоглоод.. үүгээр түүгээр хүүхдүүд гүйлдээд.... Үлгэрийн орон байждээ....
Харин одоо зүгээр л булшилчихаж өндөр төмөр сараалж тойруулаад үүдэнд нь буутай цэрэг зогсоогоод.... үнэндээ яг оршуулчихаж..... Залуус энд болзож болохгүй БААР луу яв... за хөгшчүүдэээ энд нарлахгүй эээ гэрлүүгээ харь.... зам дээр гарч тоглоцгоо хүүхдүүдээ энд зөвшөөрөхгүй.... захирангуй дээрэнгүйгээр зайлцгаа тонилцоо.... эсгий хийх газар нохой хэрэггүй энэ чин "ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОН" та нар гадаа нь байх шаардлагагүй....
Тэнд... төрийн тамганы хөшөө тэр чинь улс төрчдийн үздэг юм чамд эрх байхгүй.... тэр сандал дээр хэн ч суудаггүй юм чи ч бас чадахгүй... борооны дараа энд сайхан үнэртдэг ч хэн ч алхахгүй... болзоо... инээд гэрэлтэхгүй байхгүй бүгд эл хуль... чимээгүй хот шиг .....
Өмнө нь энд сайхан байждээ... найгах модод хэн нэгэн суударт минь суугаасай гэж мөрөөднө... наранд халсан сандал хайрын болзоог үгүйлнэ... болжморт хүртэл будаа шидэх хүүхэд байхгүй.... бурхан минь хэнд гай тарисан гэж хэсэгхэн энэ цэцэрлэгийг яасан залуугаар нь булшилчихаа вэээ..........
Ингэхэд.... АВЛИГАЧИДЫН хэтэвч зузаарах тусам хана хэрэм өндөрсөнөө.... гэж хэн хэллээ... хэлмэгдсэн цэцэрлэг минь... хэзээч санахгүй дурсамжууд минь.........

төрийн минь сүлд өршөө
зургыг http://zyragchin.blog.banjig.net/ авсан болно.




Намайг листендээ нэмэх бол энд дар
Сэтгэгдэлүүд:
- ГЭХДЭЭ ХОЙД ХААЛГА НЬ ЗАРИМДАА НЭЭЛТТЭЙ Л БАЙДАГ Ш ДЭЭ.
- ЧИНИЙ ОЧДОГ ГАЗАР БАЙСИЙМАА ДАА.
2-рт. Овоо босгоогүй бол нтр гэхийн. Чи тэгвэл тэр Баасан авгайтай нийлээд шаачихгүй яасын. Ардчилал гэж арай ч Магнай, Батзандан, Баасан авгай нарын хийгээд байгаа юмыг хэлдэггүй байх аа
1. өмнө тэгээд яасийн аюултай байдалд байгаад байсиймуу? хэн хэн аюулд орчихоор нь хэрэм хана босгочихсийн одоо харин тэгээд аюулгүй сайхан амьдарч болохнээ...
2. баасан батзандан магнай нарт тэгвэл ардчилал гэж арай өөр юм байдагыг нь хэлж өгөхгүй юу даа хө
зугаалж явсан тэр цэцэрлэг зүрх сэтгэлд л үлдлээ дээ.
- ТЭР ЦЭЦЭРЛЭГТ БОЛЗИЙ ЗАА. К ККК
Aldchihvii gej aisandaa
Adgiin argaa hereglen
Abirlaj baigaa ni ene ee
xariugaa avii
ter 4 onjgiin neg jil bolood bgaa 4 murt avaachij zoo
http://mongon-erdene.blog.banjig.net/post.php?post_id=279486 Энэ сүрхий уралдаан шүү
яагаад гээд асуучихаж болно биздээ, өөрийнхөө юмыг хулгайд алдсан хүний хувьд тэ? ингэж хэлэхэд нээх дэгсдүүлсэн болохгүй л болов уу, яагаад надаас асуугаагүй, яагаад миний нэр блогийн линкийг бичилгүй нийтэлсэн юм? одоо устгахгүй юмуу, хүний юмаар хэрэггүй биздээ тэ, өөрөө өөрийнхөө бодол санааг бичээд оруулчихвал болоо биздээ тэ
http://worldsemo.blog.gogo.mn/read/entry47391
Сэтгэгдэл үлдээх: