2009-07-29 11:21:13
Зөрөг цэцгийн нуга минь - эх орон минь
Зөрлөг замын дэн буудал минь- гэр минь
Мансуурам их униар минь- орчин минь
Манарсан олон бодол минь- шалтгаан минь
Эргэлзээ тээнэгэлзээ нээлтүүд минь -алдаа минь
Энэлэн шаналан гунигууд минь - нулимс минь
Ижилээ хайсан солгой жүнз минь- тасралт минь
Индүү ташаа хардалтууд минь -хагацал минь
Мухарын ганц ширээ минь - дэр минь
Мушгирч урссан лаа минь- мөрөөдөл минь
Дутуу унтарсан тамхи минь - дурлал минь
Дурсамж минь... ирээдүй минь... УУШИЙН газар минь....
Мартаагүй ээ би зөндөө санадаг
Маргааш цалин бууна
Чи зүгээр хүлээ
Чиний хайрт...............



Намайг листендээ нэмэх бол энд дар
Сэтгэгдэлүүд:
- МАНАЙХААР ОРООД АСУУЛТАД ХАРИУЛААД ГАРААРАЙ ДАА.
Уянгын дуу сонсоод ганцаараа пиво шимэх би дуртай.
Татаж дусагүй тамхиа үнсний саван дээр салаавчлаад
анил бүсгүйн алхааг ширтэж
тухлан суух даанч дуртай гэж
Сэтгэгдэл үлдээх: