Илд харших чимээнээр үерын түрлэг хүрхрэнхэн
Ижий түүхийн мөрөн хог шороотой эрчирнэ
Ирээд урссаны араас эмгэнэх амархаан төр засаг минь
Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алгаа Улаанбаатар минь
Цооног хар үүлс зуны тэнгэр барлана
Цоохор алаг хотын дээр их усан барайна
Цохлоод ирдэг үйлийн үр-үерийн тухай мэдээ
Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана
Ирээдүйгээс би
Цагаан хэрмийг хол давсан хамгаалалтын далан нэхнэ
Цайрсан бороог зайлуулах сүэцийн суваг шиг шуудуу нэхнэ
Эвдрэх бөглөрөх биш хамгаалдаг далан шуудуутай байхыг хүснэ би
Эрсдэлээс өмнө бэлэн байдаг ОБЕГ-тай байхыг хүснэнээ би,
Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг урсгал гудамжаар нэг таширлана
Цэцгийн толгой тасддаггүй бороотой байхыг хүснэ би,
Цэцэн мунхаг нь ялгагддаг төртэй байхыг хүснэ ээ би
Ирээдүйгээс би
Чанаргүй ханад даруулсан гурван машааныг
Цөмөрдөггүй зам дээр давхиж явахыг харна
Хар усанд амиа алдсан иргэдэд
Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босгохыг харна
Гандангийн хашаанд зулж унасан үерийн мөндөрөөс ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Орон гэрээ урсгасан цаг үеэсээ өндийж
Орд харшид залран айдасгүй амьдрахыг хүснэ ээ
Ирээдүйгээс би ....



Намайг листендээ нэмэх бол энд дар
Сэтгэгдэлүүд:
Цасны чимээ гоё хэлжээ. Нээрээ цасны үер гэж байдаг бол ч чи сүйд хийнэ байх даа хэхэ
тиймшүүү үнэхэээр хариулагагүйн үер байсан
shuree.... мэдлээ гүйцэтгэе даргааа хэхэ
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.
вэб хаяг: togloom.net
Сэтгэгдэл үлдээх: