ЦАСТАЙ ҮҮРИЙН ТЭМДЭГЛЭЛ
Ай... Эрт үүрээр нойр хулжсан нь цасны чимээнийх байж... Тагт... тагтан дээр зогсох би, яг доор минь сэрвийх нүцгэн модод, гэрлийн утсан дээр суусан шувууд... чимээгүйхэн зүүрмэглэх хотын гудамж... Бүгд айсуй цасны чимээг анирдан, тэнгэрийн гүнээс айлсах цагаахан гялбааг хүсэмжлэн байсан... Яг л тэр агшнаа цас орж эхэлсэн... Яасан гэгээн, яасан цагаан...
Цас будрана... Нүд, уруул, хацрыг минь үнслэн үнслэн буух энэ ширхэгхэнүүд намайг хааш хөтлөнө... Үсийг минь эмжиж, сормуусанд зуурхан шүхэрлээд хайлах энэ цасан хааш даллана... Өөрийн эрхгүй хөтлөгдөн, хөглөгдөн алхах миний зүрхэнд ямархан далдын гэрэл тусах нь энэ вэ... Инээмсэглэхэд ч хөндүүр энэ хаврын сүүлчийн цасан магад чи... Хөндүүрлэсээр атал би инээмсэглэсээр л байна...
Эрвээхэй мэт цасан эрвэлзэнэ... хөгжилтэй байгаа нь тэр үү... Инээмсэглэл мэт цасан мишилзэнэ... Жаргалтай байгаа нь тэр үү... Харуусал мэт цасан будран бутран орно... Гунигтай байгаа нь тэр үү... Халуун алганд минь чив чимээгүй хайлна... Уйлж байгаа нь тэр үү... Ай цасан, алсын гэрэлт зөн, тэнгэрийн хэл минь... Чихэнд минь чи юу шивнэнэ... Чиний үгнээс болж би юунд шимширнэ... Чихэнд минь чи юу дуулна... Чиний дууныг сонсоод би юунд инээмсэглэнэ...

Харанхуйгаас даллан, нойр хулжаасан цагаан гэрлүүд минь... Түг түмэн оддын үртэс үртэсхэн нулимс минь... Сиймхий үүлэн чанадаас ирж, сэтгэл тийш нэвчих хав халуун дуслууд минь... Царцуу гэж би боддоггүй, цас чиний хачин дулаанд халууцдаг... Хүйтэн гэж би боддоггүй, хүрэн зүрх чиний шидээр булгилдаг... Чи санагдуулах увидастай... Чамд мартагнал гэж үгүй байх... Чиний ширхэг бүхэнд тоолшгүй олон учрал хагацал, инээд нулимс багтдаг... Чиний шивнээ бүхнээс би түмэн өвдөлт, мянган шаналан... бас хэмжээлшгүй гэрэл гэгээг олж сонсдог...
Чамайг ирмэгц нойр хулжин, тархи, зүрх хоёр минь чамайг тосон угтдаг... Хамаг сэтгэлээ дэлгэж угтдаг... Хэмгүй гуниг, хэдий хэрийн жаргал авчрах чинь надад хамаагүй... Чамайг ирмэгц би хязгааргүй, алс, гүн рүү нэвтэрдэг... Нэвтрэн одох тэр хязгааргүй, алс, гүнээс би түм буман мэдрэмж түүдэг... Аяа, нууцлаг гоо сайханд чинь автаж ханашгүй...
Эрт үүрээр нойр хулжсан нь цасны чимээнийх байж... Тагт... тагтан дээр зогсох би, яг доор минь сэрвийх нүцгэн модод, гэрлийн утсан дээр суусан шувууд... чимээгүйхэн зүүрмэглэх хотын гудамж... Бүгд айсуй цасны чимээг анирдан, тэнгэрийн гүнээс айлсах цагаахан гялбааг хүсэмжлэн байсан... Яг л тэр агшнаа цас орж эхэлсэн... Яасан гэгээн, яасан цагаан...
АРИМА 2008.04.24



Намайг листендээ нэмэх бол энд дар
Сэтгэгдэлүүд:
esvel chamd zoriulsiimuu..
chamaig bas ene chimeend durtai gej oilgoj boloh bhaa tee
LuZa ......... харинэээ яасийм бол аримагааас асуу хэхэ
tiim uchiraas tsasand chimee bdag gedegt bi itgemeer bna ene bol minii medeh ertontsoos oor oilgolt met sanagddag yum, tiim uchir nadad uneher gaihaltai
Энэ зураг бас гоё юмаа, ийм л газар амьдрахыг би хүсдэг.
gogoshi... лаг лаг
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.
вэб хаяг: togloom.net
Жагаанойлнэгхоёргуруудөрүү минээ юун Ариумаа вэ. дандаа андуурхынмаа энэ хүмс ккк...
Тэмдэглэлийн тухайд бол намайг яг ингэж бичихжаагааг мэдчээл энэ хүүхэд Г-ээр эхэлсэн нэрээ Цасны чимээ болгоод сольчихсон бгаам, сэргэлэн бна гэж энэ шүү дээ
Арима гайхалтай сайхан бичжээ.
Сэтгэгдэл үлдээх: