Тоодон Оодон үр минь...

    Нил урт сормууст минь... нээх худалаа инээмсэглэлт минь... ямар ч хөмсөггүй хэрнээ хөмсөгөө зангиддаг хөнгөн уурт минь.... хөөрхөн минь... муухай минь... үр минь... зулзага минь.. үндэс бишэээ мөчирхөн минь ...өхөөрдөөл өнжмөөр... өөр юу ч хиймээргүй.... хаашаа ч явмааргүй..... хараад л баймаар баяр баясгалан минь ...

   Сүүн замаар цуврах олон олон ододоос үүрд тод гэрэлтэйг нь сонгоод хамгийн нандин  хүслээ шивнэдэг байсан  хуучин уруулаараа...  Дуугаа хадаан энэ орчлонд тэнгэрээс ирэхэд чинь хамт буусан цасан ширхэг шиг тийм гэгээхэн чамдаа...  ААВ нь хүсэл мөрөөдөл бүхэнээ шингээсэн тэр зүйлээ гурвантаа шивнэн хэллээ... Баруун чихэнд нь... дуудах нэр чинь энэ хүү минь  ....

Миний гэрэлт ертөнцийн Тод-Од минь...

Тоодон Оодон үр минь...

БУЛШИЛЧИХЖЭЭ.................
           Болздог байлаа тэр модны доор...... Бодлогоширдог байлаа тэр модон сандал дээр.... Хамаг байдаг гэгээн дурсамжууд минь..... хайрын дуу гитарын аялгуу минь... хайран сайхан арван наймтууд минь............ Бүгд миний өмнө толгой гудайгаад төмөр сараалжны цаанаас сөнөсөн ертөнц л ........ Харахад ойр хазахад  хол гэдэг болж байна даа...  Хараал ид...             Тэр цэцэрлэгт залуус шөнөжин суугаал... үүр цайтал хайр дэлгээд... үрэл жимс түүж идээд... үе тэнгийн охин ном уншаад... өвөө нар шатар тоглоод.. үүгээр түүгээр хүүхдүүд гүйлдээд.... Үлгэрийн орон байждээ....
"БУЛШИЛЧИХЖЭЭ................." цааш унших »
Орган хөгжим.... товшуур бүжиг.... чичлүүр хутга....

 

                               Орган хөгжим, товшуур бүжиг, чичлүүр хутга...

                               Оройн болзоо, охидын даашинз, хар гивлүүр...

                               Оргилуун дарс, озсон уруул, огшсон хилэн...

                               Олдсон  ганц хогшил орь залуухан нас минь...

“ТА АВЛИГАГҮЙ БҮСЭД НЭВТЭРЧ БАЙНА”
            Манай улсад 149 төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Харин  тэднийг аль нь чанартай аль нь чанаргүйг ялгаж өгч байгаа хамгийн том шалгуур нь магадлан итгэмжлэл. Сүүлийн мэдээгээр 149 их дээд сургуулиас 88 нь магадлан итгэмжлэл авсан байх бөгөөд үүний 51 нь хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэл авсан.
"“ТА АВЛИГАГҮЙ БҮСЭД НЭВТЭРЧ БАЙНА”" цааш унших »
ЧИНИЙ ХАЙРТ........

Зөрөг цэцгийн нуга минь - эх орон минь

Зөрлөг замын  дэн буудал минь- гэр минь  

Мансуурам их униар минь- орчин минь

Манарсан олон бодол минь- шалтгаан минь  


Эргэлзээ тээнэгэлзээ нээлтүүд минь -алдаа минь

Энэлэн шаналан гунигууд минь - нулимс минь

Ижилээ хайсан солгой жүнз минь- тасралт минь  

Индүү ташаа хардалтууд минь -хагацал минь


Мухарын ганц ширээ минь - дэр минь

Мушгирч урссан лаа минь- мөрөөдөл минь

Дутуу унтарсан тамхи минь - дурлал минь

Дурсамж минь... ирээдүй минь... УУШИЙН газар минь....  


Мартаагүй ээ би зөндөө санадаг

Маргааш цалин бууна

Чи зүгээр хүлээ

Чиний хайрт...............

 

Ирээдүй анирдахын бадаг /гуйвуулах гэж үзсэн/

Илд харших чимээнээр үерын түрлэг хүрхрэнхэн
Ижий түүхийн мөрөн хог шороотой эрчирнэ
Ирээд урссаны  араас эмгэнэх амархаан төр засаг минь
Ирээдүйн чинь тухай бодох шиг зовлон алгаа Улаанбаатар минь

Цооног хар үүлс зуны  тэнгэр барлана
Цоохор алаг хотын дээр их усан барайна
Цохлоод ирдэг үйлийн үр-үерийн тухай мэдээ
Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана

Ирээдүйгээс би


Цагаан хэрмийг хол давсан хамгаалалтын далан нэхнэ

Цайрсан бороог зайлуулах сүэцийн суваг шиг шуудуу нэхнэ           

Эвдрэх бөглөрөх биш хамгаалдаг далан шуудуутай байхыг хүснэ би

Эрсдэлээс өмнө бэлэн байдаг ОБЕГ-тай  байхыг  хүснэнээ  би,

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг урсгал гудамжаар нэг таширлана
Цэцгийн толгой тасддаггүй бороотой байхыг хүснэ би,
Цэцэн мунхаг нь ялгагддаг төртэй байхыг хүснэ ээ би

Ирээдүйгээс би

Чанаргүй ханад даруулсан гурван машааныг
Цөмөрдөггүй зам дээр давхиж явахыг  харна
Хар усанд амиа алдсан иргэдэд
Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босгохыг харна

Гандангийн хашаанд зулж унасан үерийн мөндөрөөс ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Орон гэрээ урсгасан цаг  үеэсээ өндийж
Орд харшид залран айдасгүй амьдрахыг хүснэ ээ

Ирээдүйгээс би ....

 

НАДАД ЗОРИУЛСАН Ч ЮМ ШИГ......
ЦАСТАЙ ҮҮРИЙН ТЭМДЭГЛЭЛ Ай... Эрт үүрээр нойр хулжсан нь цасны чимээнийх байж... Тагт... тагтан дээр зогсох би, яг доор минь сэрвийх нүцгэн модод, гэрлийн утсан дээр суусан шувууд... чимээгүйхэн зүүрмэглэх хотын гудамж... Бүгд айсуй цасны чимээг анирдан, тэнгэрийн гүнээс айлсах цагаахан гялбааг хүсэмжлэн байсан... Яг л тэр агшнаа цас орж эхэлсэн... Яасан гэгээн, яасан цагаан... 
    Цас будрана... Нүд, уруул, хацрыг минь үнслэн үнслэн буух энэ ширхэгхэнүүд намайг хааш хөтлөнө... Үсийг минь эмжиж, сормуусанд зуурхан шүхэрлээд хайлах энэ цасан хааш даллана... Өөрийн эрхгүй хөтлөгдөн, хөглөгдөн алхах миний зүрхэнд ямархан далдын гэрэл тусах нь энэ вэ... Инээмсэглэхэд ч хөндүүр энэ хаврын сүүлчийн цасан магад чи...  Хөндүүрлэсээр атал би инээмсэглэсээр л байна...

"НАДАД ЗОРИУЛСАН Ч ЮМ ШИГ......" цааш унших »
***Хамгийн энгийн бүхэнд хамгийн аугаа нь оршдог***

            Шүүрэс алдам нам гүм... шүтэн бишрэлт гайхашрал...  чимээ шуугиан алга ташилт...  Магтаалын үг... Тайзан дээр ""МОНГОЛ""  инээмсэглэл ... элгэмсүү... энхрийлмээр... Түүнийг би дотроо ингэж төсөөлнө... -       Чи их хөөрхөн юмаа? -       Үгүй ээ би жирийн л охин  .... энгийн -       ................................................................................... -       ................................................................................... -       ................................................................................... -       Хөөх!!!!  чи ямар авьяастай юм бэ? -       Надаас сайн сайн охидууд зөндөө байгаа... ...................................................................................              Бид хоёрын яриа нэг иймэрхүү эхэлж байлаа... /мессэнжирээр шүү дээ/  Хааяа тэр манайхаар би тэднийхээр орж цай цүй болно. /блогт нь шүү дээ/             Түүний яриа эгэл... төрх энгийн... өөрийгөө ч жирийн л охин гэдэг... гэсэн  ч тэр  бусдаас өөр...  магадгүй өөрийгөө эгэл, жирийн, энгийн гэж боддогтоо тийм биз. "....-Ээжээ хайртай шүү та минь эрүүл энх байж зуу наслаарай за юу?...." гэж  ерөөж бас хайрлаж, тушаал буулган  захидал бичих олон улсын ""TIHANY"" циркийн уран нугараач  охины нэрийг  ............... гэдэг. Би өөрөө ч нэрийг нь мэддэггүй юм байна... тэрийг зүгээр л энгийн... жирийн... байдаг л нэг охин... гэдэг. -       Зураг дээр байгаа 50-ийн тоо ямар учиртай юм бэ? -       Аан байгуулагдаад 50 жил болсон манай циркийг очсон улс бүрт нь ерөнхийлөгч нь үздэг. Английн хатан хаан хүртэл үзэж байсан. -       Чи хаа нь байгаан? -       "У" үсэгний доод талд

"***Хамгийн энгийн бүхэнд хамгийн аугаа нь оршдог***" цааш унших »
:::::ХАЙРЫН ЦЭЦЭРЛЭГ::::::::

Зүрхэн навчис хөлд хөглөрнө

Зүйлийн шувууд тэнгэрт зэлэлнэ

Хашаа мод сандал надтай хамт чамайг хүлээнэ

Харин чи тэнгэрээс үл бууна

    Дурсгалт гүүр налж зогсдог шон хуучиндаа

    Дурлалын мод навчгүй боловч байрандаа

    Хагас саран чиний эзгүйд гунигийн сэвхтэй

    Хайрын цэцэрлэгт минь бушуу буугаач

                ...Тэнд би ганцаараа...

.....ТЭР ЭНД АМЬДАРДАГГҮЙ......
                   Бүсгүй огт анзаарагдамгүй аталаа анзаарахгүй байхын аргагүй... хөлөө хааяа сойх нь хөшөө бишийг гэрчилнэ...  Хэсэгхэн буланд зогсоод хэтэрхий их эрх чөлөөг эдэлнэ...  амьдарлаа тас атгаад  хараагаа үл салгана түүнээсээ...          Нүүрэнд нь ихэвчлэн догдлонгуй... илүү гомдонгуй... их зовингуй...  илтэд бодлогоширонгуй... төрх ээлжилнэ. Удалгүй инээмсэглэнэ... хацар нь хонхойно... хайралмаар... хайрлуулмаар... дур булаам болчихно...          Хэсүүл харцанд үе үехэн өртөх ч хэн ч түүнийг сонирхохгүй ... утасны дугаарын нь асуухгүй... уулзая гэж хоргоохгүй... учир нь яг одоо тэр энд байхгүй...
".....ТЭР ЭНД АМЬДАРДАГГҮЙ......" цааш унших »
(Нийт: 58)


Powered by