
Саарал үнс нь намайг цас адил дарж
Сарниж амжаагүй утаа нь цээжин дотор манантаж
Шарлаж бохирдсон шүүр нь цоорхой шүдэнд зоогдож
Шархадсан зүрхээ би бохиор нь лацдаж байна
Яг одоо
Санааширч суудаг эцгийнхээ үнсний савыг мөрөөсөж байна
Сармай шиг хөх өвгөдийнхөө мод толгойд биширч байна п
Багадаа нууж татсан адууны хомоол үнэртэж байна
Байдагаа хувааж эдэлсэн нөхрийн минь үг санагдаж байна
Тамхины утаандаа төөрч ганцаардалаа мэдэрч байна
Таталцалын хуулийг үзэн ядаж өөдөө хөөрмөөр байна
Тархинд буусан үгс гарын салаагаар урсаж байна
Тамхи татах сайхан байнаа ахиад нэгийг асаамаар байна
2006-07-15






Намайг листендээ нэмэх бол энд дар