::::::::Орчлонг таних гэж::::::
        Дандаа чи намайг ширтдэг... чанх араас, эгц урдаас, ирмэгдэж хажуугаас, эргэлдэхэд бүтнээр минь хардаг... Дэргэд минь зогсоосой, дэмий хараасай,  дэндүү их гуниг тээгээсэй, дэнлүү хагартал инээгээсэй гэж чи хүсдэг...       Тэнгэр мэт өнгөгүй...  тэр чигтээ илчгүй.. өчүүхэн ч үнэргүй... үргэлж тэгээд аниргүй... үнэнг хэзээ ч нуудаггүй... үүрд намайг ширтээстэй гэж хүсдэг
      Өмнө чинь би үе үехэн л хөшөө зогсдог... Үүрээр... Үдшээр... ихэндээ халамцуу эс бөгөөс бодлогоширонгуй...       Тэргүүнээ нүүрэнд  чинь наагаад  тэвчихийн аргагүй цоо ширтэлцдэг ээ...       Чийг даагаад амьсгалд минь хөлрөхөд чиний уруул дээр би  зүрх л ганцхан зурдаг...
"::::::::Орчлонг таних гэж::::::" цааш унших »
""Салхи үгүйд..""

 

 

Салхи үгүйд мөчир.

Саваагүй жаахан болжмор.

Савлуур, бага нас 2 минь.

 

УУЧЛААРАЙ

Зураг №18

 

 

УУЧЛААРАЙ...  УУЧЛААРАЙ... УУЧЛААРАЙ БАС ДАХИН УУЧЛААРАЙ...     В.И. АНДАА

МИНИЙ ХООБИЙ АНД ЯВАХ
  Эр хүн байнадаа энэ чинь анд явах хорхой байлгүй яахавдээ. Нээх том буу үүрээл чоно тарвага эдэр эргүүлээд явах нь хаашаа юм гэхэд нэг муу хулгана зэргийг бол хавх энэ тэр зүүгээд хорлон зүйтгэх ажиллагааг нь зогсоочиж дөнгөнөө.  Гэхдээ энэ анг  аав ээж ах эгч гээд гэр бүлээрээ хийдэг байсиймдоо. Үнэн хэрэгтээ би бол хулганааас аймааар айдийн хэхэ. За энэ ч яахав хорхой шавж зүгээр явуулдаггүй  бага наснаасаа салж бараг амжаагүй байж  загасны анд ханцуй шамлан орсондоо. Үүнд ахын  нөлөө багагүй байсан байх. Хамгийн анх 6 настай байхдаа ахын дэгээ утасыг /загас барихад хэрэглэдэг ац модонд ороосон утас дэгээ/ нууцаар аваад гол дээр очоод анх удаагаа шидсэн чинь арагшаагаа шидээ хаядийн их удаан оролдсоны эцэст арай гэж аюулын хол шидэхчээ аядаад татаж байтал хэрэг биш боллоо шүү... Хамаг бие салганаал... юу болснийг нь мэдэхгүй  нэг мэдсэн чинь  аймаар том загас хажууд хэвтэжээдийн алтан загасны үлгэр шиг л юм болсон за тэгээл шууд загасчин болсондоо...
"МИНИЙ ХООБИЙ АНД ЯВАХ" цааш унших »
Хорвоогийн аугаа их ХООСОН...

Гэгэлгэн сэтгэлийн давалгаан дунд

Гэгээхэн хайр минь зэрэглээтнэ

Холын хол... хамгийн ойрхон  

Хорвоогийн аугаа их ХООСОН...

                                     2005-06-02

 

БАЯРТАЙ...

Сар санаа алдах шөнөөр навч хөглөрсөн цэцэрлэгт

Сайхан бүсгүйн гэрлийг дэнгийн эрвээхэй шиг эрэлхийлж

Сархад шиг шаагиж,  шар сүү шиг ээдсэн

Санаанаас гарамгүй он цаг минь аясын салхитай

                                                                        БАЯРТАЙ...

 

Бас нэгэн болзоо

 

 

    Цагаанхан цасыг унагачихвий гэсэндээ хамаг хүчээрээ тогтоон буй нов ногоон шилмүүс бүхий гацуурын дор дан ганц хүлээлт ноёрхоно...

    Их хотын дуу чимээг зузаан хана хааж үдшийн тунгалаг гэрэл моддын сиймхийгээр сүвэгчлэн тусах агаад тэнд догдлох зүрх цагийн зүү хоёр хөг нийлүүлэн цохилно....

   Айлгүй цасны дуулалдах чимээ ойртох тусам зүрхний хэм үерийн урсгал шиг цовхчиж удалгүй дулаахан тэврэлт, халуухан үнсэлт цаг хугацааг зогсооно...

   Гацуурын мөчирт тогтсон цас үгэнд дурлаж хосын яриаг сонсох гэсэндээ доош нисэж эргэлдэн буухын жаргалыг эцэсийн удаа  мэдэрнэ....

   Чимээгүй гацуурын мөчир дамжин ичингүй уруулын үнсэлцэлцэх дуун тасралтгүй цуурайтаж дурлалын үлгэрт согтсон цасан дээр хос мөр гэрч болон үлдэнэ.....

  2007-1-23 12:50 минут

Социол бүтцийн социологи багш Т. Бүрэнжаргалын хичээл дээр  

Учрал

Анхны бороо уруул үнсэж

Амрагын үгтэй газарт шингэхэд

Зөрсөн бүсгүйн норсон үсийг

Зөөлөн дусалааснөмөрлөж дагасан

            Намирсан үсний дусал бүхэн

            Намайг дуудсаныг тэгэхэд мэдэрсэн

Санаандгүй учирч дотно танилцсан

Салахгүй  гэж өөртөө амалсан

Сайхан нэрийг нь зүрхэндээ тэмдэглээд

Сажилаа харгуйг цугтаа эвэхсэн

            Урдаас тосох богино замыг

            Урт болгомоор тэгэхэд санагдсан

Итгэлд дулаацсан сэтгэлийн шүхэрээ

Инээмсэглэсэн харцаараа чи дэлгэсэн

Ирэхгүй унааг зөндөө хүлээхдээ

Ичингүйхэн гэрлүүгээ хүргүүлэхийг гуйсан

            Уруул үнссэн тэр дусал

            Учрал дуудсаныг тэгэхэд ойлгосон

 

 

Зүүд минь ээ...


Цахилгаан цахих шиг гялс гээд

Цайвар мөндөр шиг ууршсан

Цаг зуурын дурлалын аянга

Цаадах нь харагдахгүй манан...

            Ганцхан шөнийн хоромхонд цас болон будараад

            Газраас өндийсөн цэцэгэнд шүүдэр болон гоёод

            Ганган тэр нулимсаа хяруу болон царцаагаад

            Гараас алдуурсан зэрэглээ шиг од болоод харавчихсан


      

Уулзсан тэр гүүр солонго байсныг нь мэдсэнгүй

Уусан оргилуун дарс бороо байсныг анзаарсангүй

Учрал дуудсан харцны нойтон сормуусыг харсангүй

Уянгалаг дууны цаана тэнгэр дуугархыг төсөөлсөнгүй

                       Сэтгэлийн нарыг хиртээсэн зуун валлын газар хөдлөлт

                       Сэмрэх торгоны утасаар наадсан зүггүй хөнгөн салхи

                       Үерийн түргэн урсгал шиг чигээ олоогүй тэмтэчсэн

                       Үе үехэн хөглөгдсөн үүрийн туяа шиг зүүд минь ээ....

                                                                   2006-12-10

 

 

САНАА БОДОЛОО ХАЙРЛА БАНЖИГЧУУДАА

Зоригт8  андын "Анд найз сайхаан" гээд нэг сайхаан бичлэг байнаадаа. Үнэндээ хөөрхий тэр Атук гэдэг нөхрийн төрсөн өдөр болж байгаан. Оюутны байр,  хичээл сургууль  гээд салж хагацхаа байсан хэдэн хэлхээтэй юмнууд явдагсан.  

Аль бужигнуулсаныг хэлж барах бэ?

Зол муутай ч юмуу төрсөн өдөр нь  4 сарын 1. Тэмдэглэх  ч гэждээ

-       За үг хэл гээд хийж өгсөн хундагатай юм нь УС байхаас эхэлээд чамин бэлгийн хайрцаг нь дотор зөвхөн 4 САРЫН 1  гэсэн  ганц хуудас цаас байх бүр энүүхэнд

Олон үг нуршилгүй гол зүйлээ хэлий.

Түүнийг хэрхэн баярлуулах вэ? Та бүхэн мэргэн санаагаа үзэглэхдээ Эдийн засгийн хямрал, Бинзенийн үнийн өсөл зэргийг тооцоолоорой!!!

Та бүхэн минь инээд хөөрөөр халгих болтугай

 

(Нийт: 58)


Powered by